Би амьдарч байна
Хоёр биш нэг л амьдарна
Хоёргүй нэгэн сэтгэлээр амьдарна
Хуурахгүй үнэн сэтгэлээр амьдарна
Хуучрашгүй гэгээн дурсамжаар амьдарна
Хууртах гэнэн зангаар амьдарна
Хуулбарлахгүй өөрийн замаар амьдарна
Хайрыг хайрлаж амьдарна
Хатууг зөөллөж амьдарна
Худлыг тэвчиж амьдарна
Хуурсанг өршөөж амьдарна
Харанхуйг гэрэлтүүлж амьдарна
Хальтарсанг түшиж амьдарна
Нулимасаа нуухгүй амьдарна
Нууцыг хадгалж амьдарна
Нураахгүй бүтээж амьдарна
Няцахгүй тэмцэж амьдарна
Бусдад туслаж амьдарна
Буцаахгүй өгч амьдарна
Биелэхгүй мөрөөдөлөөр амьдарна
Биелсэн зорилогоор амьдарна
Энэрэлийг түгээж амьдарна
Энгүй ихээр сэтгэж амьдарна
Эхнээс нь дуустал амьдарна
Эргэж буцалтгүй хайрлаж амьдарна
Сэтгэлээ уярааж амьдарна
Сэвтээхгүй хайрлаж амьдарна
Санасанаа хийж амьдарна
Санаагүй зүйлээ ч бүтээж амьдарна
Уяхан сэтгэлээр амьдарна
Уйлж дуулж амьдарна
Угаасаа хайрлаж амьдарна
Уучилж мартаж амьдарна
Маргаашийг байлгаж амьдарна
Мартсанг тунгааж амьдарна
Маргашгүй үнэнээр хайрлаж амьдарна
Мандах нар шиг цацарч амьдарна
Сайхан бүсгүйд дурлаж амьдарна
Салхины исгэрээнд уярч амьдарна
Хөөрхөн бүсгүйг хайрлаж амьдарна
Хөөрүү сэтгэлээр догдолж амьдарна